Үйлчилгээ

цахимаар үзүүлэх үйлчилгээ

Гишүүнээр элсэх

10 жилийн түүхтэй, Монгол улсад хамгийн олон гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагад Гишүүнээр элсэн орж гишүүнчлэлийн үнэмлэх авснаар MKF-ийн гишүүддээ үзүүлдэг бүх төрлийн бүртгэлийн үйлчилгээг авах эрх нээгдэхээс гадна хамтрагч байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

ҮРЖЛИЙН НЭР БҮРТГҮҮЛЭХ

MKF, болон дэлхийн Үржлийн нэрний мэдээллийн сан FCI-ийн мэдээллийн санд өөрийн Үржлийн нэрийг бүртгүүлэх. Ингэснээр таны үржүүлэн гаргасан бүх ноход нэрний урд албан ёсоор Үржлийн нэрээр овоглогдох боломжтой болно.

Өөрөөс нь эхлэн удмын бичиг авах

Таны нохойны удам тодорхойгүй буюу эцэг, эхийн бүртгэл байхгүй бол сар бүр болох MKF-ийн Стандартын коммисын хурлаар нохойгоо авчирч шалгуулан бүртгэлжүүлэх боломжтой.

Экспортын удмын бичиг захиалах

MKF-ийн Export ийн удмын бичиг нь цэвэр үүлдрийн нохойны гадаад пасспорт ба энэхүү бичиг баримт нь дэлхийн 99 оронд хүлээн зөвшөөрөгдөнө.

Төрөлт бүртгүүлэх

Үржлийн нэр эзэмшигч үржүүлэгчидэд зориулсан төрөлтийн бүртгэл. Төрөлтийн бүртгэлийг гөлөгнүүдээ 3 сар хүрэхээс өмнө хийлгэх ёстой ба нэг удаа бүртгэгдсэн төрөлт дээр дахин нэмж гөлөг бүртгэх боломжгүй тул төрөлтийг нэг дор бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Нийллэг бүртгүүлэх

Нийллэг хийсэн өдрөөс 3 өдрийн дотор MKF-д нийллэгийн талаарх мэдээллээ бүртгүүлнэ. Төрөлт бүртгүүлж, гөлөгнүүддээ удмын бичиг авахад нийллэг хийсэн өдрийн бүртгэлийн мэдээлэл дээр үндэслэнэ.

Өмч шилжүүлэх

Нохойны өмчлөлийг шилжүүлэхийн тулд Өмч шилжүүлэх анкетийг бөглөх ба таны гишүүнчлэлийн албан ёсны анкет дээрх утасны дугаараар хүсэлтийг баталгаажуулна.

бусад үйлчилгээ

Оффис дээр ирж авах шаардлагатай үйлчилгээнүүд

Гишүүнчлэлийн тодорхойлолт

Монголын Нохой Судлалын Холбоо-ны албан ёсны гишүүнчлэлтэй эсэх талаарх тодорхойлолт.

импортоор авчирсан нохойг бүртгүүлэх

FCI-ийн албан ёсны гишүүнчлэлтэй 99 орноос Export ийн card тай ирсэн цэвэр үүлдрийн нохойг бүртгэлжүүлж MKF дугаар авч Үржлийн ажил болон тэмцээн уралдаан оролцуулах эрхийг нь нээх.

Нохойны үнэлгээ гаргуулах

Нохойгоо хулгайд алдсан, ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд өөрийн нохойгоо үнэлүүлэх шаардлагатай бол MKF ийн бүртгэл, үзүүлсэн амжилт зэргээс шалтгаалан үнэлгээ гаргах үйлчилгээ.