Бидний тухай
Монголын Нохой Судлалын Холбоо ГҮТББ (MKF) нь 2009 онд байгуулагдсан Монгол улс дахь цэвэр цусны нохдын бүртгэлийн ТӨВ байгууллага юм.
2016 онд FCI буюу Дэлхийн нохой судлалын холбоо-нд элсэн орсноос хойш олон улсын жишиг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. MKF-ын Удмын бичиг нь Дэлхийн 99 оронд хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой бичиг баримт юм.
Бид одоогоор Монгол улсад байгаа 56 гаруй үүлдрийн нийт 7000 орчим нохойны удмын сангийн мэдээллийг бүртгэн авч, 400 гаруй үржлийн нэр эзэмшигч, 1700 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.