Үйлчилгээний үнэ
2026/01/01-нээс мөрдөх
Гишүүнчлэл сунгалт (Тухайн жилийн 1 сарын 30 -ны дотор багтсан бол) - 30,000 төг
Гишүүнчлэл сунгалт (Тухайн жилийн 1 сарн 30 наас хойш сунгасан сунгалт) - 60,000 төг
Төрөлт, Удмын бичиг + Микрочип (14 хоног дотроо) - 20,000 төг
Төрөлт, Удмын бичиг + Микрочип (14 хоног -3 сар дотроо) - 30,000 төг
Төрөлт (3 сар-6 сар дотроо) - 50,000 төг
Эзэмшил шилжилт (удмын бичиг дээрх бичилт) - 10,000 төг
Нэр шилжилт (удмын бичиг шинээр гаргах) - 30,000 төг
Удмын бичиг дахин захиалах - 30,000 төг
MKF Экспортын карт гаргах - 100,000 төг
Экспортын картыг MKF-д бүртгэх - 20,000 төг
Үржлийн нэр (FCI бүртгэл) - 200,000 төг
Чип солиулах - 50,000 төг
Аваргын батламж А4 (энгийн үед) - 50,000 төг
Аваргын батламж А5 (энгийн үед) - 30,000 төг
Аваргын батламж А4 (тэмцээн дээр) - 80,000 төг
Аваргын батламж А5 (тэмцээн дээр) - 50,000 төг
10 жилийн түүхтэй, Монгол улсад хамгийн олон гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагад Гишүүнээр элсэн орж гишүүнчлэлийн үнэмлэх авснаар MKF-ийн гишүүддээ үзүүлдэг бүх төрлийн бүртгэлийн үйлчилгээг авах эрх нээгдэхээс гадна хамтрагч байгууллагуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.
MKF, болон дэлхийн Үржлийн нэрний мэдээллийн сан FCI-ийн мэдээллийн санд өөрийн Үржлийн нэрийг бүртгүүлэх. Ингэснээр таны үржүүлэн гаргасан бүх ноход нэрний урд албан ёсоор Үржлийн нэрээр овоглогдох боломжтой болно.
Таны нохойны удам тодорхойгүй буюу эцэг, эхийн бүртгэл байхгүй бол сар бүр болох MKF-ийн Стандартын коммисын хурлаар нохойгоо авчирч шалгуулан бүртгэлжүүлэх боломжтой.
MKF-ийн Export ийн удмын бичиг нь цэвэр үүлдрийн нохойны гадаад пасспорт ба энэхүү бичиг баримт нь дэлхийн 99 оронд хүлээн зөвшөөрөгдөнө.
Үржлийн нэр эзэмшигч үржүүлэгчидэд зориулсан төрөлтийн бүртгэл. Төрөлтийн бүртгэлийг гөлөгнүүдээ 3 сар хүрэхээс өмнө хийлгэх ёстой ба нэг удаа бүртгэгдсэн төрөлт дээр дахин нэмж гөлөг бүртгэх боломжгүй тул төрөлтийг нэг дор бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Нийллэг хийсэн өдрөөс 3 өдрийн дотор MKF-д нийллэгийн талаарх мэдээллээ бүртгүүлнэ. Төрөлт бүртгүүлж, гөлөгнүүддээ удмын бичиг авахад нийллэг хийсэн өдрийн бүртгэлийн мэдээлэл дээр үндэслэнэ.
Нохойны өмчлөлийг шилжүүлэхийн тулд Өмч шилжүүлэх анкетийг бөглөх ба таны гишүүнчлэлийн албан ёсны анкет дээрх утасны дугаараар хүсэлтийг баталгаажуулна.
Оффис дээр ирж авах шаардлагатай үйлчилгээнүүд
Монголын Нохой Судлалын Холбоо-ны албан ёсны гишүүнчлэлтэй эсэх талаарх тодорхойлолт.
FCI-ийн албан ёсны гишүүнчлэлтэй 99 орноос Export ийн card тай ирсэн цэвэр үүлдрийн нохойг бүртгэлжүүлж MKF дугаар авч Үржлийн ажил болон тэмцээн уралдаан оролцуулах эрхийг нь нээх.
Нохойгоо хулгайд алдсан, ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд өөрийн нохойгоо үнэлүүлэх шаардлагатай бол MKF ийн бүртгэл, үзүүлсэн амжилт зэргээс шалтгаалан үнэлгээ гаргах үйлчилгээ.